Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага

Хуралдаан

2017-05-15

Сумын 4 багийн ИНХ-ын хуралдаан 2017 оны 05 сарын 15-18-ны хооронд хуралдахаар баг тус бүрийн ИНХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарч батлагдав. Товлосноор наран ургах зүгийн Шувуутай буюу 1-р багаас эхлэн хуралдаж эхлэв. Тус БИНХ-р  сумын ИТХ-аас бүрэн эрхийн өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, сумын Засаг даргын 100 дахь хоногт хийсэн ажил, багийн Засаг даргын ажлын болон ЗДТГ-ын мэргэжлийн албадуудын ажлын мэдээлэл хийгдсэнээс гадна,  өөрсдийн дотоодод тулгамдаж байгаа хороо бууц шинээр  эзэмшүүлэх, багийн сантай болох, МУЗН-ийн татварын тухай зэрг асуудлуудыг хэлэлцэн тогтоол гаргав. Мөн сумын ээлжит 5 -р хуралдаанаар хэлэлцэх ОНХС-ийн хөрөнгийн санал авах ажлыг гүйцэтгэв. Тус багийн нутаг дэвсгэрт "Түймэрт цагаан"-ны жонш олборлох бичил уурхай ажилладаг. Тус бичил уурхай нь сумын төсвийн 70 гаруй хувийг бүрдүүлдэг. Мөн бичил уурхайн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд анхаарах асуудал байгааг сумын удирдлагуудад санал хүргээд амжив. Бусад багуудын хуралдааны талаар дараагийн мэдээллээр хүргэе. Хуралдаж буй багийн Тэргүүлэгчид хуралдаан удирдаж байгааг онцлов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%