Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаан

2017-09-21

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нээлттэй хуралдаан 2017.09.21-ний өдөр хуралдаж, дор дурдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргав. Хуралдаанд ирвэл зохих 7 Тэргүүлэгчээс ирсэн 6, ирц 85,7%, Хуралдаанд сумын Засаг дарга, ЗДТГ-ын ажлын албадууд, БИНХ-ын болон  Багийн ЗДарга,  төсөвт албан байгууллагын дарга эрхлэгч нийт 15 хүн урилгаар оролцов. 
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
1. Сумын ИТХ-ын ээлжит 6-р хуралдааны тов тогтоох тухай - Сумын ИТХ-ын дарга С.Бат
2. Төрийн шагналд уламжлах тухай - Сумын Засаг дарга Ч.Зоригтбаатар
3. Төсөл дэмжих тухай - Сумын ХЭХАХ мэргэжилтэн А.Нямцэрэн
4. Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар -Сумын Засаг дарга Ч.Зоригтбаатар
5. Хөрөнгө бүртгэх тухай - Сумын ЕБС-ийн захиарл Ц.Баянзөв, ЭМТ-ийн эрхлэгч Э.Уранчимэг
6. Хөрөнгө актлах тухай - Сумын санхүү тасгийн эрхлэгч Ж.Эрдэнэчимэг
ХЭЛЭЛЦСЭН нь:
1-р асуудлаар Сумын ИТХ-ын ээлжит 6-р хуралдааныг 2017.10.13-нд хуралдаж хэлэлцэх асуудлын чиглэлийг тогтоов. Үүнд
1. ОНХС-ийн хөрөнгийг тодотгох эсэх талаар санал авах тухай
2. Сумын ИТХ-аар тогтоосон хэм, хэмжээний актуудыг хүчингүй болгох тухай
3. Сумын Засаг даргын ҮАХөтөлбөрийг хэрэгжүүлэх 2017 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх тухай
4. Өвөлжилтийн бэлтгэл ажлын  талаар
2-р асуудлаар: Сумын Уул багийн өндөр настан төр захиргааны байгууллагын ахмад ажилтан С.Халзанхүүг Монгол улсын төрийн дээд шагнал "Гавъяат эдийн засагч" цолоор, сумын Уул багийн харъяат "Мандах говь" ХХК-ний захирал Монгол Улсын Алдарт уяач Б.Баярсайханыг Монгол Улсын төрийн дээд шагнал "Алтан гадас одон"-гоор, сумын ЗДТГ-ын архив бичиг хэргийн ажилтан М.Гантуул, нярав Ш.Ганбат, Шувуутай багийн малчин Х.Отгонбаяр, Уул багийн малчин Монгол Улсын хамгийн залуу Алдарт Уяач Б.Лхагва-Очир нарыг Монгол Удлсын төрийн дээд шагнал "Хөдпөлмөрийн хүндэт медаль"-иар тус тус шагнуулахаар холбогдох дээд байгууллагад уламжилсан тогтоол тэмдэглэл гарч батлагдав.
3-р асуудлаар: Сумын Олдох багийн харьяат зорилтод бүлгийн өрхийн гишүүн  Б.Мөнгөнбулга, Б.Буд нарыг  Швеацарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай"-н төсөлд хамруулахыг тогтоолоор дэмжив.
4-р асуудлаар Өвөлжилтийн бэлтгэл ажлын чанар, үр дүн, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор ээлжит хуралдаанаар дахин хэлэлцэхээр болов .  
5,6 дугаар асуудлаар тогтоол гарган батлав. Сумын хэмжээнд данснаас хассан хөрөнгийг нийт иргэдэд нүд үзүүлэх ажлыг 2017.09.25-ны өдөр  ЗДТГ-ын хашаанд зохион байгуулахаар болов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%