Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага

БИНХ-ын хуралдаан

2017-09-28

Сумын ИТХ-ын ажлын албанаас 2017.09.19-ны өдөр 4 БИНХ-ын дарга нарт ажил төрлийн семинар зохион байгуулж багууд хуралдаанаа хэсэгчлэн зохион байгуулж ОНХС-ийн хөрөнгөөр хийх ажлын санал авах тухай болон бусад асуудлууд хэлэлцэх орон нутагт хийж байгаа бүтээн байгуулалтын  ажлын мэдээлэл хүргэх, мөн иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, өвөлжилтийн бэлтгэл отор нүүдлийн талаар ярилцах чиглэл өгөгдсөний дагуу 4 багийн ИНХ-ын Тэргүүлэгчид хуралдаж хуралдааны тов хэлэлцэх асуудлын чиглэл тогтоов. Сумын 4 БИНХ-ын хуралдаан 2017.09.25-28 -нд хөдөөгийн өрхүүд дээр хэсэгчлэн 1-р багаас эхлэн нар зөв тойрон зохион байгуулагдав. . 2017.09.25-нд Шувуутай баг малчин Ж.Гантулгын дээр, Олдох баг 2017.09.26-ны 10,00 цагаас малчин Д.Бямбацогтын дээр, 16,00 цагаас малчин С.Батжаргалын дээр,  Уул баг 20147.09.27-ны өдрийн 10,00 цагаас Ш.Олзвойн дээр, 14,00 цагаас А.Жамцанбазарын дээр, Бүлээн баг 2017.09.28-ны өдрийн 10,00 цагаас малчин Т.Пүрэвсамын дээр тус тус хуралдаж, Дор дурдсан асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
1. Сумын ОНХС-ийн 2018 онд хийх ажлын санал авах тухай
2. Ногоон алт хөтөлбөрийн хүрээнд БАХ /Бэлчээр ашиглалтын хэсэг/ байгуулах тухай
3.. Бусад /Баг тус өөрийн багт тохиолдож байгаа байгаа буюу тулгамдсан асуудлыг хэлэлцэх/
Хуралдааны дараа  иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч сумын удирдлагууд мэдээлэл хийв.
Хуралдаан бүрт сумын Хурлын дарга, Засаг дарга нар оролцов. Хуралдааны дараа сумын төсөвт байгууллагууд хариуцсан ажлын чигэлэээр үйлчилгээ үзүүлэв. Соёлын төв явуулын үйлчилгээ /Кароеке, уран зохиолын номын үйлчилгээ, алтан хонх оюун ухааны уралдаан тэмцээн/, . цэцэрлэг СӨБ-д хамрагдаагүй хүүхдүүдийн өмнө өгсөн даалгаврыг шалгаж цааш хийх даалгавар өгөв. Сумын ЭМТ -ээс иргэдийг витаминжуулах, өндөр настангуудын даралт үзэх, бусад гар дээр байнга байвал зохих  эм, багажаар үйлчлэв. Хөдөө өрх дээр хуралдаан  зохион байгуулахад сумын төв дээр зохион байгуулснаас иргэд илүү их идэвтэй байсан талаар багийн ИНХ-ын дарга нар болон сумын удирдлагууд  онцлов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%