Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага

Төлөөлөгчдийн хуралдаан

2018-04-04

Сумын ИТХ-ын ээлжит 8-р хуралдаан 2018.04.04-ны өдрийн 11,00 цагаас "Иргэний танхим"-д хуралдав. Хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс ирсэн 15 ирц 71,4%.  Чөлөөтэй-5, өвчтэй-1. ЗДТГ-ын  албан хаагчид болон цагдаагийн төлөөлөгч хуралдаанд оролцож төлөөлөгчдөөс тавьсан асуулт, санал дүгнэлтэнд хариу өгөв. Хуралдаанаар 3 асуудал хэлэлцэж 3 тогтоол гаргав.  Үүнд:
1. Сумын 2017 оны төсвийн гүйцэтгэл хэлэлцэж батлах тухай
2. Сумын ОНХС-ийн хөрөнгийг өөрчлөн батлах тухай
3. Төлбөр хураамжийн хувь хэмжээ тогтоох тухай
Хуралдааны дараа төлөөлөгчдөд ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-аас ЗЕХ, Авлигын хууиар сургалт мэдээлэл зохион байгуулав. Мөн иргэдээс бичил уурхайн талаар ирүүлсан санал, ӨГ, бичил уурхайн үйл ажиллагаа зохион байгуулалт хангалтгүй байгаа талаар санал гаргаж, түр хаах ажлыг зохион байгуулахыг Засаг даргад тоотоор үүрэг болгов.
. .

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1344
523 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%