Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага

Ажил санаачлан зохион байгуулсан тухай

2018-06-22

Сумын нийт нутаг дэвсгэрт хур тунадас ороогүй учир маш гандуу байна. 2018.06.17-ны өдөр хойш урагшаа 1 км, зүүн баруун тийш 5-6 км нутаг дэвсгэрийг хамарсан 7 мм хур тунадас унасан. Энэ газарт малчид маань  малаа ачих нь ачиж, туух нь тууж ирээд шавааралдан 2-5 хоноод л идэх юмгүй болоод мөн ирсэн шигээ буцлаа. Малчдын энэ  хэцүү байхад зүгээр суухаас гээд л уул ус, лус савдагаа аргадах ажлыг ИТХ, ЗДТГ, БИНХ, БЗД нар иргэдтэйгээ хамтран  2018.06.16-нд нутгийн нэртэй "Хулан" уулаа тахьсан бол 2018.06.20, 21-ны өдрүүдэд  сумаа тойрон "Ганжуур" эргэх ёслол үйлдэв.  Говийн бүсэд 100% багтах манай сум Засаг захиргааны 4 багтай. 607 мян га нутагтай.Ганжуур рэгэх ёслол  наран ургах Шувуутай багийн жонш алт эрдэнэс эмийн болон бэлчээрийн ургамлаар баялаг аймаг, улсад яригддаг . "Түймэрт цагаан" хайрхан дээрээс эхлэн хойморын багийн хүн малын ундаа болсон Тугалын бүлээний рашаанаар төгсгөсөн байна. Нийтдээ нутгийн 14 уул овоонд хүндэтгэл үзүүлсэн. Энэхүү ажлыг УБ хот, аймгаас нутгийн лам нар ирж номын буян айлдаж, сумын ААН, иргэд өөрсдийнх нь сүсэг бишрэл, сэтгэлийн дэмээр үйл ажиллагааг санхүүжүүлэн  явууллаа. .

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%