Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага

Сумын ИТХ-ын ээлжит хуралдаан

2018-10-03

Сумын ИТХ-ын ээлжит 09 дүгээр хуралдаан 2018.10.03-ны өдрийн 11,00 цагаас сумын "Иргэний танхим"-д хуралдав. Хуралдаанаар хэлэлцэгдэхээр төлөвлөсөн дор дурдсан 6 асуудлаас е буюу Сум хөгжүүлэх сангийн зээл олголт эргэн төвлөрүүлэлт,  сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018.04.23-ны өдрийн 09 дүгээр тогтоолын хэрэгжилт – н тухай бэлтгэл хангагдаагүй тул хойшлогдож бусад асуудлуудыг амжилттай хэлэлцэж тогтоол гаргав.

а. Сумын  2018 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, үр дүн цаашид анхаарах асуудал, 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай – Сумын Засаг дарга Ч.Зоригтбаатар

б. Газрын төлбөрийн хувь хэмжээ тогтоох тухай – сумын Засаг дарга Ч.Зоригтбаатар, газрын даамал Н.Жавдал

в. Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар – сумын Засаг дарга Ч.Зоригтбаатар, ХААМЭХариуцсан улсын байцаагч Цэг.Мөнхсүх 

г. Суманд гарч байгаа гэмт хэрэг зөрчил, түүний илрүүлэлт, цаашид авах арга хэмжээний талаар – сумын мөрдөгч А/Д Л.Батбаяр, цагдаа  Х.Энэбиш.

д. Бичил уурхайн үйл ажиллагааны мэдээлэл, сумын ИТХ-ын 2018.04.04-ны өдрийн 08/03 дугаар тогтоолын хэрэгжилтийн тайлан, цаашид анхаарах асуудал  – сумын Засаг дарга Ч.Зоригтбаатар

е. Сум хөгжүүлэх сангийн зээл олголт эргэн төвлөрүүлэлт,  сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018.04.23-ны өдрийн 09 дүгээр тогтоолын хэрэгжилт – сумын Засаг дарга Ч.Зоригтбаатар

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%