Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага

Сумын ИТХ-ын ээлжит хуралдаан

2019-06-21

Сумын ИТХ-ын ээлжит 13 дугаар хуралдаан 2019.06.19-ны өдөр НӨУБ-ын байрны" Иргэний танхим"-д хуралдав. Хуралдаанаар дор дурдсан 4 асуудал авч хэлэлцэн тус бүрээр тогтоол гаргав. /2019 онд ээлжит хуралдаан 3 удаа зохион байгууллаа/. Үүнд:
1. Бүсчилсэн хөгжлийн бодлого"-д сумаас тусгах санал батлах тухай
2. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2018.04.04-ны өдрийн 08/03 дугаар тогтоолын хэрэгжилт – /“Түймэр цагаан” –ы бичил уурхайгаас жонш борлуулагч ААН-ийн 1 тн тутмаас авах төлбөр хураамжийн гүйцэтгэл. /2018-2019 онд/
3. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалт батлах тухай
4. Сумын газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нэмэлт санал тусгах эсэх тухай нь сумын ИТХ-ын 12, 13 дугаар хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа боловч, Зайлшгүй шаардлагатай танилцуулга, тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төсөл/ хуралдаан болохоос /1Хоног/  өмнө  ИТХ-ын ажлын албанд цахимаар болон цаасаар 2 удаагийн хуралдаанд албан ёсоор ирүүлээгүй /ЗЗНДНТУТ хуулийн 24.3/ Энэ асуудал сумын эдийн засаг, НД-ийн ҮАБ,  иргэдийн эрх ашигтай холбоотой тул урьдчилж асуудал материал нь иргэдэд хүргэгдэн танилцуулагдах шаардлагатай.  

Аймаг сумын ИТХ-ын ажлын албанд тухайн газартай холбоотой малчид иргэдийн гарын үсэг бүхий ӨГ ирсэн. Мөн 2 удаагийн хуралдаанаар ЗЕХуульд нийцүүлэн эрх ашиг нь хөндөгдөж буй 2 талын оролцоотой хэлэлцүүлэг явуулаагүй.  

Сумын ИТХ-ын 2019.04.11-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэн санал нь хуралдаанд ирсэн төлөөлөгчдийн 100%-ийн саналаар дэмжигдээгүй. Бэлтгэл хангагдаагүй асуудлыг дахин оруулж байгаа нь  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, АСЗУС- лэх  тухай хуулиар  мэдэгдэл тайлбар гаргана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1314
513 / 39%
417 / 32%
188 / 14%
196 / 15%