Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага

Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх сургалт

2019-09-11

Тус сумын ИТХ 2019.09.11-ны өдөр Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр,Швейцарын хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь”  төслийн хүрээнд "ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ИРГЭДИЙН ОРОЛЦООТ ХЯНАЛТЫГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ”  хөтөлбөрт сургалтыг "Иргэний танхим"-даа зохион байгуулав. Сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн сургагч багш Н.Баярсайхан явуулав. Сургалтанд сумын ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч. төсөвт байгууллагын дарга эрхлэгч, БАХ-ын ахлагч тэргүүлэгчид, ЗДТГ-ын мэргэжилтнүүд, багийн ИТХ-ын дарга, багийн Засаг дарга, иргэд хамрагдав.  Сургалтанд оролцогчдод аймагтаа ОНХС-ийн ажлаараа тэргүүлсэн хөрш зэргэлдээ Луус сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, Засаг даргын орлогч нарыг урин ирүүлж ОНХС-ийн ажлын мэдээлэл, туршлагыг сонсгов.  Мөн Аймгийн БАХ-ийн тэргүүн Г.Дашбалданг урин ирүүлж БАХ, түүний хамтын ажиллагаа, өмнө жил хэрэгжүүлсэн төслийн үр дүн, цаашид анхаарах асуудлын талаархи тайланг сонсгов. Сургалтын төгсгөлд сургалтанд заагдсан сэдвүүдтэй холбоотой асуулт хариулт явагдав. Сургалтын төгсгөлд иргэд сургалтын ач холбогдол үр дүнг сайшаан тэмдэглүүлэв.  Сургалтын холбогдох материалуудаар гарын авлага бэлтгэн бичиг хэргийн хамт олгов. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1317
513 / 39%
419 / 32%
188 / 14%
197 / 15%