Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага

"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил - Бүх нийтийн үйл хэрэг аян"-ы ажлаас

2019-09-17

"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил - Бүх нийтийн үйл хэрэг аян"-ы хүрээнд сумын цагдаа Х.Энэбиш санаачлан сумын төв рүү 5 тн -оос дээш хүнд даацын ачааны авто машиныг зорчуулахгүй байх тэмдэг тэмдэглэгээ хийлгүүлэх санал гаргасныг Л.Золбаатар захиралтай "Хулд манлай" ХХК, Ц.Цэрэндаш захиралтай "Зээгийн бүтээл" ХХК, Н.Батжаргал захиралтай "Жирмийн булаг" ХХК, Д.Хандмаа эрхлэгчтэй суман дахь "Тэс петролиум" ШТС, Ш.Наранцэцэгийн "Арвин хайрхан" нөхөрлөл дэмжин тус бүр 100,0 мян төгрөгний үнэтэй 5 ширхэг хориглох тэмдэг авч өгөв. Сумын цагдаа Х.Энэбиш уг 5 тэмдгийг байрлуулах байршлыг тогтоож, тогтоосон газар байршуулах ажлыг сумын ЗДТГ-ын хамт олон хийж гүйцэтгэх юм байна. Сумын төвийн тоосжилт хөрсний эвдрэл, цаашлаад авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажилласан цагдаагийн ажилтан, ААНБ-ын хамт олонд сумын нийт иргэдийн өмнөөс талархал илэрхийлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%