Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага

Хэлэлцүүлэг

2015-10-26

Сумын "Байнгын ажиллагаатай иргэний танхим" тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтээр сумын нийт иргэдийн дунд "Бичил уурхай"-н үйл ажиллагааны талаар нээлттэй хэлэлцүүлгийг 2015.10.23-н өдөр "Иргэний танхим"-д Хурлын даргын баталсан удирдамжийн дагуу зохион байгуулав. Хэлэлцүүлэгт сумын 233 иргэн,   сумаас онгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ажлын алба,  ЗДТГ, МХГазар, онцгой байдлын газар, Байгаль-Орчин, ногоон хөгжлийн газар зэрэг газруудын ажил хариуцсан мэргэжилтнүүд, зэргэлдээх Луус, Өлзийт сумдын Хурлын дарга, Засаг дарга нар оролцсон өргөн бүрэлдхүүнтэйгээр зохион байгуулалт, сахилга хариуцлагын өндөр түвшиндявагдав. Хэлэлцүүлэгт оролцсон 150 иргэдээс санал асуулгын хуудсаар санал асуулга авч дүнг нэгтгэн нийт иргэдэд танилцуулав. Санал асуулга, дүнгийн нэгтгэл, хэлэлцүүлгийн удирдамж, дотоод журам зэргийг бүх албадуудад тараав.   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%