Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага

Сургалт, зөвлөгөөн

2015-10-31

Сумын ИТХ, БИНХ-аас  сумынхаа "Шинэ залуу малчдыг хөгжүүлэхэд орон нутгийн оролцоо" сэдэвт сургалт зөвлөгөөнийг 2015.10.31-ны өдөр "Иргэний хөгжил"-ийн танхимд зохион байгуулав. Уг үйл ажиллагаанд сумын 70 гаруй шинэ залуу малчид оролцон хөдөөд тулгамдаж байгаа асуудлын талаар санал бодлоо илэрхийлж, түүнийг сумын удирдлагууд хүлээн авч орон нутгийн бодлогод тусган, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэхээр болов. Гарсан саналууд: Хүн, малын усан хангамж хүрэлцээгүй, энгийн уурхайн худаг засварлах, гүний инженерийн хийцтэй худаг гаргах, шинээр өвөлжөө, хаваржаа эзэмшүүлэх, хөдөөгийн малчдын хүүхдүүдийг сургууль цэцэрлэгт хамруулахад гарч байгаа  асуудлын талаар байлаа. Сумын ахмад малчин П.Бор малын гаралтай түүхий эд арьс шир, ноосыг боловсруулан бүтээгдхүүний хийх уламжлалт арга түүний давуу тал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Баасанхүү хоршооллын ач холбогдлын талаар, ЗДТГ-ын ТАХ-чид хариуцсан чиглэлээрээ мэдээлэл өгч ажиллав.  Сургалт зөвлөгөөний дараа залуучуудын дунд гар бөмбөг, кароеке уралдаан тэмцээн, цэнгүүн зохион байгуулж,  МУСТ ажилтан дуучин Хосбаярын аялан тоглолтыг үзэж сонирхов. Мөн дуун цэнгүүн "Кароеке" тэмцээнийг дуучин Хосбаяр ахлан шүүн, зөвлөгөө өгч ажиллав.    Энэхүү үйл ажиллагааг Хурлын тэтэгэлэгт хөтөлбөрөөр санхүүжүүлэв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%