Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага

Хэлэлцүүлэг

2015-10-23

Сумын ИТХ, ажлын албанаас 2015.10.23-ны өдөр сумын нийт бичил уурхайчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт 250 гаруй бичил уурхайчин иргэд, аймгийн ИТХ-ын сумаас сонгогдсон төлөөлөгч Н.Баасанхүү, ИТХ-ын болон ЗДТГ /ХБХ/ -ын  мэргэжилтнүүд, МХГ-ын дарга, уул уурхай хариуцсан байцаагч, БОрчин ногоон хөгжлийн газрын албадууд, зэргэлдээ Луус, Өлзийт сумдын удирдлагууд оролцож, санал бодлоо солилцов. Хэлэлцүүлэг батлагдсан дотоод журмын дагуу зохион байгуулалт, дэг журмын өндөр түвшинд явагдаж, хэлэлцүүлгийн сүүлчээр 150 гаруй иргэд санал асуулганд хамрагдаж 119 иргэн бичил уурхайн нэгдсэн нэг хоршооллын зохион байгуулалттай, ашиг тэгш хүртэж байх талаар санал гаргасан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%