Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Дундговь аймгийн Хулд сумын ИТХ

Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага Монгол Улсын үндсэн хуулийн байгууллага

Анхдугаар хуралдаан

2016-11-07

Сумын ИТХ-ын Анхдугаар хуралдаан 2016.11.07-ны өдрийн 10,20 цагт эхлэн хуралдаж,  төлөвлөсөн асуудлуудаа амжилттай хэлэлцэв.  Үүнд:
1. Сумын ИТХ-д нэр дэвшин ялалт байгуулсан 21 нэр дэвшигчийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн 01/01 тогтоол батлагдав. Төлөөлөгчдөд сумын сонгуулийн хорооны дарга энгэрийн тэмдэг, үнэмлэх гардуулав.
2. Анхдугаар хуралдааны дэгийг 10 зүйлийн 56 заалтыг хэлэлцэн шинээр сонгогдсон төлөөлөгч С.Бат, Д.Мөнх-Эрдэнэ нараас дэгэд анхдугаар хуралдааныг "Хаалттай"  хийх санал гарган олонхийн дэмжлэгтэйгээр гарсан саналыг дэгэд тусган  батлагдсанаар,  энэ цаг мөчөөс эхлэн Анхдугаар хуралдааныг "Хаалттай" хийв. Хуралдаанд урилгаар  болон сайн дураар оролцож байсан ЗДТГ-ын албадууд хуралдаанаас гарав.   Дэг 01/02-р батлагдав.
3. Сумын ИТХ-д 16 суудал бүхий МАН-ын бүлгийн ахлагчаар Ө.Өсөхжаргал, 4 суудал бүхий АН-ын бүлгийн ахлагчаар А.Отгонбаатар нар сонгогдон  01/03-р тогтоолоор батлагдав. 
4. Хурлын даргад МАН-аас С.Бат, АН-аас Б.Болормаа нар нэр дэвшин АН-аас нэр дэвшигч Б.Болормаа нэрээ татсанаар С.Батыг 100%-ийн саналаар 01/04 дугаар тогтоолоор сонгон батлав. Өмнөх Хурлын дарга Тамгыг хүндэтгэлтэйгээр гардуулав.
5. Холбогдох хуулийн дагуу Хурлын даргыг оролцуулан Тэргүүлэгчдийн тоог 7-оор тогтож, МАН-аас 5, АН-аас -1, Бие даагч 1 бүрэлдэхүүнтэй 01/05 дугаар тогтоолоор батлав.
6. Сумын Засаг даргад МАН-аас Чагцалын Зоригтбаатар, АН-аас Жинлэнгийн Цогтбаатар, Бие даан Амгалангийн Нямцэрэн нар нэр дэвшин. АН-аас нэр дэвшигч болон бие даан нэр дэвшигч нар нэрээ татсанаар, Чагцалын Зоригтбаатар 21 төлөөлөгчийн 100%-ийн саналаар 01/06 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргад сумын Засаг даргаар томилуулахаар санал болгов. 
7. Сумын Хурлын Хорооны тоог 4-өөр тогтож, төсөв санхүүгийн хорооны ахлагчаар Б.Болормаа, Нийгмийн бодлогын хорооны ахлагчаар  Н.Энхсайхан, Уул уурхай, байгаль-Орчны хорооны ахлагчаар Ж.Эрдэнэбаатар, ХАА-н хорооны ахлагчаар Н.Батжаргал нарыг тус тус сонгон 01/07 дугаар тогтоолоор батлав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%